ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Говь” компанид ажиллаж байсан залуу бохирт живж, амиа алджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-24

Цэл залуухан нэгэн залуу байгууллагынхаа цахилгаан шатанд хүн гацсан байхыг аварч, өөрөө хөл алдан унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гараад удаагүй байгаа. Гэтэл компаний зүгээс ар гэр лүү нь утасдаж, хулгайд сэрдэн станц, түлхүүр хоёроо авмаар байна хэмээн утасдаж, камер нь ч ажиллахгүй байсныг түүний ар гэрийн хүн бичсэн.

Тэгвэл дахиад л хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлаа хангаж чадаагүй нэгэн компаниас болж 18 настай залуу бохирт живж, амиа алджээ. Тодруулбал, Говь компанид гурван сарын өмнө ажилд орж, үндсэн ажилтан болоод байсан 18 настай хүү компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амиа алдсан байна.

Талийгаачид өглөөний 10.30 цагийн үед лаг шүүх газарт орж, бохир соруулах үүргийг байгууллагын удирдлага өгчээ. Ингээд өдөржин залуу алга байсан бөгөөд хамт ажилладаг залуу нь ар гэрийхнээс нь асууснаар эрлийн ажил эхэлсэн аж. Ингээд хяналтын камер шүүж үзэхэд залуу эргэн гарч ирээгүй нь тодорхой болсноор Онцгой байдлын аврах анги дуудаж, эрлийг эхлүүлсэн байна.

Залууг шөнийн 02.00 цагийн үед живж, амиа алдсан байхад нь олжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй энэ мэт хайхрамжгүй компаниудын үйлдлээс болж, олон залуус ажлын байрандаа амиа алдаж байгаа ч компанийн бус тухайн ажилтны буруу болоод өнгөрдөг. Өмнө нь “Гоёо” компанид гэрээгээр ажил гүйцэтгэж байсан “Мөнхийн харш” компанийн хоёр ажилтан угаартаж, амиа алдаж байсан удаатай.