Лукаку "Ювентус"-тэй жилийн 9 сая еврогийн цалинтай гэрээ байгуулжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-02

Английн "Манчестер Юнайтед" клубын довтлогч Ромелу Лукаку Италийн "Ювентус"-т очихоор болсон билээ. Goal.com-ын мэдээлж байгаагаар энэ жил 26 настай довтлогч Турин хотын багтай жилийн 9 сая еврогийн цалинтай гэрээ байгуулсан байна. 

"Манчестер Юнайтед"-ын хувьд Лукакуг Аргентин довтлогч Дибалагаар сольж байгаа юм. Дибалаа шинэ багтайгаа ямар гэрээ байгуулахаа ярьж байгаа аж. Ямартай ч жилдээ 10 сая еврогийн цалин авах гэрээ байгуулж магадгүй байгаа ажээ.