"Ливерпүүл" Мелвүд дэх бэлтгэлээ баазаа 10 сая фунтээр зарахаар болжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-03

Английн алдарт "Ливерпүүл" клуб хуучин бэлтгэлийн баазаа 10 сая фунтээр зарахаар тохиролцжээ. 2019-2020 оны улиралд тэд Мелвүд дэх бэлтгэлийн баазаа ашиглана. Харин 2020 онд Киркби дахь шинэ бэлтгэлийн бааз руугаа нүүх юм байна. 

Мелвуд дэх хуучин бэлтгэлийн баазыг нурааж, газрыг нь өөр зориулалтаар ашиглах аж. Шинэ бааз байгуулахад 50 сая фунт заруулж буй ажээ. Улмаар 2020-2021 оны улиралд шинэ бааздаа бэлтгэлээ базаах юм байна. "Ливерпүүл"-ийн академ аль хэдийнэ Киркби рүү нүүсэн.