"Ливерпүүл" өнөө шөнө "Манчестер Сити"-тэй супер цом булаалдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-03

Европын хөлбөмбөгийн шинэ улирал эхэлж байна. Түрүүчээсээ Европын шилдэг лигүүдийн супер цомын тоглолтууд болж байгаа. Өнгөрсөн шөнө  Герман, Францын лигийн супер цомын тоглолт болсон. Тэгвэл өнөө шөнө супер цомын тэмцээн болох билээ Английн тухайд дотоодын гурван тэмцээнд "Манчестер Сити" түрүүлсэн. Уг нь премьер лигт түрүүлсэн баг цомын тэмцээнд түрүүлсэн багтай супер цом булаалддаг. "Сити" дотоодын бүх цомыг хамсан учир премьер лигт аман хүзүүдсэн "Ливерпүүл"-тэй супер цом булаалдах нь.

"Ливерпүүл" премьер лигт хоёрт орохоос гадна Аваргуудын лигт түрүүлсэн. Өнгөрсөн улиралд хоёр баг премьер лигт хоёр удаа таарахад нэг тэнцэж, "Сити" нэг удаа 2:1-ээр хожсон билээ. "Ливерпүүл"-ийн гараанд өнөөдөр довтолгоонд Манегийн оронд Харри Уилсон гарах бололтой. Манегийн хувьд тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байна.