"Боруссия Дортмунд" Германы супер цомд түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-04

Германы супер цомын төлөөх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Өнгөрсөн улиралд Германдаа дотоодын лигтээ түрүүлсэн "Байерн Мюнхэн" клуб Бундес лигт аман хүзүүдсэн "Боруссия Дортмунд"-тай тулсан юм. Энэхүү тоглолтод "Боруссия Дортмунд" тун ч өнгөлөг байж, хүчтэй өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр шинэ улирлыг цомтой угтлаа. 

Тоглолтын 48 дахь минутад Пако Алькасер гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 69 дэх минутад Санчо нэгийг нэмж, багийнхаа хожлыг баталгаажуулсан юм. Ийнхүү "Боруссия Дортмунд" шинэ улиралд хүчтэй өрсөлдөнө гэдгээ хамгийн шилдэг өрсөлдөгчийнхөө эсрэг хийсэн тоглолтоор харууллаа.