"Интер" Лукакугийн төлөө 75+5 саяыг санал болгожээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-05

Италийн "Интер" клуб Английн "Манчестер Юнайтед" багийн довтлогч Ромелу Лукакуг авахаар сонирхож байгаа билээ. Тэгвэл Милан хотын баг түүний төлөө 75 сая дээр нэмээд 5 саяыг бонус маягаар төлөхөд бэлэн байгаа аж. 

"Манчестер Юнайтед"-ын удирдлагууд ч энэ саналыг бодолцож үзэж байгаа талаар мэдээлэл гарч байна. Уг нь Лукакуг "Ювентус" руу явуулахаар болж, Дибалагаар солихоор болоод байсан. Гэвч Аргентин довтлогчийн өндөр цалингийн шаардлагаас болоод Английн баг энэ наймааг болиулсан юм. Лукаку өнгөрсөн улиралд премьер лигийн 32 тоглолтод оролцож, 12 гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн билээ.