"Сити" Данилогоор Кансеуг сольж, 35 саяыг нэмж төлнө

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-05

Английн "Манчестер Сити" болон Италийн "Ювентус" клубүүд хамгаалагч солилцохоор тохиролцоонд хүрчээ. "Сити"-гийн хамгаалагч Данило "Ювентус"-т очих бөгөөд харин Жоау Канселу премьер лигт тоглох юм. 

Гэхдээ "Сити" зөрүү болгож "Ювентус"-т 35 сая евро төлөхөөр болсон талаар La Gazzetta dello Sport  мэдээлсэн байна. Данило Турин хотын багаас жилдээ 3.5 сая еврогийн цалин авах аж. Харин Канселу "Сити"-тэй 5 жилийн гэрээ байгуулж, жилдээ 4.5 саяын цалин авахаар болжэээ.