"Тоттенхэм" Дибалаг авахаар хэлэлцээр хийж эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-07

Италийн аварга "Ювентус" клубын довтлогч Пауло Дибала Английн "Тоттенхэм" багт нэгдэхэд ойрхон байгаа ажээ. Sky Sport Italia-гийн мэдээлснээр "Тоттенхэм" түүнийг авахаар Турин хотын багт 70 саяын санал хүргүүлсэн аж. "Ювентус"-ын удирдлагууд ч энэ саналыг хүлээж авчээ. 

Одоо "Тоттенхэм"-ийн удирдлагууд тоглогчтой өөртэй нь нөхцлөө тохиролцохоор төлөөлөгчидтэй нь хэлэлцээр хийж байгаа юм байна. Английн премьер лигийн солилцооны цонх наймдугаар сарын 8-ны өдөр хаагдана.