"Арсенал" Давид Луизыг авч, гэрээ байгууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-09

Бразил хамгаалагч Давид Луиз Лондоны "Челси" клубыг орхиж, "Арсенал"-ын эгнээнд нэгдлээ. Наймааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хоёр тал хоёул мэдээлээгүй байна. Ямар ч байсан "Арсенал" түүнийг 8 сая фунтээр худалдаж авч, 2 жилийн гэрээ байгуулжээ.

Луиз "Арсенал"-д 23 дугаартай тоглох юм.  Давид Луиз 2011-2014 он хүртэл "Челси"-д хүчин зүтгэж байгаад Франц явсан. Улмаар 2016 оноос дахин нэгдэж, 2019 он хүртэл тоглосон юм. Энэ хугацаанд "Челси"-гийн төлөө 248 тоглолтод оролцож, 18 гоол оруулжээ.  Луиз "Челси"-гийн хамтаар премьер лиг, Аваргуудын лигт түрүүлсэн. Мөн хоёр удаа Английн лигийн цомыг өргөжээ.