Премьер лиг өнөө шөнө "Ливерпүүл", "Норвич"-ын тулаанаар эхэлнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-09

Английн премьер лигийн 2019-2020 оны улирал өнөө шөнө эхлэх гэж байна. Зуны турш завсарлаад байсан дэлхийн хамгийн нэр хүндтэй лигийн "хөшиг"-ийг нээж өнгөрсөн улирлын дэд аварга "Ливерпүүл" клуб талбайдаа "Норвич"-ийг хүлээж авна. 

Хоёр багийн гарааны бүрэлдэхүүн аль хэдийнэ зарлагдсан. "Ливерпүүл"-ийн үндсэн гараанаас довтолгооны шугамд Манегийн оронд Ориги гараанд гарсан байна. Дунд шугамд Фабиньо, Хендерсон, Вэйналдум нар гарах аж. Харин төвд Ван Дейктэй хамт Гомез гарах юм байна. 

"Ливерпүүл" сүүлийн 8 удаа "Норвич"-тэй тулахдаа 6 хожиж, 2 тэнцэж, ганц ч хожигдоогүй байна. Хамгийн сүүлд 2016 оны нэгдүгээр сарын 23-д 5:4-өөр буулгаж авч байжээ.