"Манчестер Юнайтед" талбайдаа "Челси"-г бутниргэлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-12

Английн премьер лиг нэгдүгээр тойргоосоо эхлээд л томчуудын "тулаан"-ыг толилууллаа. Супер ням гарагт "Манчестер Юнайтед" клуб талбайдаа "Челси"-г хүлээж авч, тулсан юм. "Челси"-гийн шинэ дасгалжуулагч, багийн домог, бүх цаг үеийн мэргэн бууч Лампард ямар тактик хэрэгжүүлэх. Түүний өөдөөс "Манчестер Юнайтед"-ын Сульшер яаж тулах. Шинэ тоглогчид нь хэрхэн гангарах вэ гээд олон асуулт энэ тоглолтын өмнө байсан.

Тэгвэл энэхүү тоглолтод "Манчестер Юнайтед" өрсөлдөгчөө 4:0-ээр "шүүрдэж", энэ улиралд хүчтэй өрсөлдөгч байна гэдгээ харууллаа. Хамгаалалтын шугам нь сайн ажилласнаас гадна довтолгооны бүрэлдэхүүн ч ганган байлаа. Тоглолтын 18, 67 дахь минутад Рэшфорд дубль хийж, багийн гол тоглогч гэдгээ баталж харуулав. Мөн Марсьяль 67 дахь минутад нэгийг нэмсэн бол "шинэ цэрэг" Даниэл Жеймс 81 дэх минутад гүйцээсэн юм. Ийнхүү "Манчестер Юнайтед" шилдэг 5 багийн эсрэг тоглолтын гараагаа амжилттай эхэлж, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна.