ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Хурц өмгөөлөгчийнхөө хамтаар шүүх хурлаас түр гараад, буцаж орлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-14

Төв аймгийн шүүхэд Б.Хурц нарын есөн хүнийг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутган гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Тэгвэл  ТЕГ-ын дарга асан Б.Хурц  саяхан өмгөөлөгчийн хамт түр салхилаад буцаж шүүх хуралдаа оржээ. 

Өнөөдөр шүүх хуралдааны явцын талаар Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл хийсэн. Тэрбээр “Шүүх хуралд яллагдагч, хохирогч, гэрч, өмгөөлөгч нараас бүрдсэн 49 оролцогч оролцож байна. Өнгөрсөн өдрүүдэд шүүгдэгч, хохирогч нарыг асуусан. Өнөөдөр гэрч нараас асуулт асуусан.  Яг одоогийн байдлаар гэрч нараас шүүх хуралд оролцогчид асуулт асууж байна.

Төрийн болон албаны тухай хуулиар Маш нууцын зэрэглэлтэй байгаа учраас хэргийг хаалттай хэлэлцэж байна.  Өөрөөр хэлбэл,  маш нууцын хугацаа 20 жил байдаг. Өчигдөр хохирогч Т.Чимгээ болон Т.Чимгээгийн өмгөөлөгчийн бие муудсан тул эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлсэн" хэмээн ярьсан билээ. Зарим эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр шүүх хурал маргааш үргэлжилж магадгүй байна.