ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр шийдвэрээ гаргаж магадгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-16

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжлэх юм. Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн хэрэгт буруутгаж буй. Харин эх сурвалжийн хэлж буйгаар шүүх хурал өнөөдөр шийдвэрээ гаргаж магадгүй гэв. Төв аймаг дахь сум дундын шүүхийн танхимд үргэлжилж буй хуралд яллагдагч, хохирогч, гэрч, өмгөөлөгч нараас бүрдсэн 49 хүн оролцож байгаа аж.