ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сураггүй алга болсон охиныг эсэн мэнд олжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-16

Булган аймгийн Сэлэнгэ сумын “Харцайн гучин-Есийн зоо” гэдэг газарт энэ сарын 14-нд жимс түүж явсан 15 настай Ц гэх охин сураггүй алга болжээ. Тухайн үед 10 хүн жимс түүж явснаас орой 20.00 цагийн орчимд аймгийн онцгой байдлын газарт охин алга болсон тухай дуудлага ирсэн байна. Охиныг өчигдөр 13.45 цагийн үед эсэн мэнд олсон тул эрэн хайх, аврах ажиллагааг зогсоолоо. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 нохой, 2 автомашинтай эрэн хайх ажлыг явуулсан байна.