ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зам тээврийн ослоор долоон хүн нас баржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-16

Орон нутгийн замын хөдөлгөөн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой ачаалал ихтэй байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Энэ долоо хоногт л гэхэд зам тээврийн ослоос шалтгаалж долоон хүн нас баржээ.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр баг Тээг  гэх газар энэ сарын 15-ны өдөр 08.00 цагийн үед  асфальтан замд  Honda Civic  маркийн  Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 53настай, эмэгтэй С нас барж, жолооч 68 настай, эрэгтэй Б, зорчигч арван настай, эмэгтэй А нарын хоёр  хүн гэмтжээ. Мөн 16-нд шилжих шөнө  00.30 цагийн орчимд  Баянхонгор аймгийн Өлзийт сумын нэгдүгээр  баг Бай хөндий гэх газар  асфальтан замд Toyota Prius А жолоочтой автомашин онхолдож, зорчигч  зургаан  настай, эмэгтэй С, гурван  настай, эмэгтэй Э нарын хоёр хүн нас барсан байна. Нийт бүртгэгдсэн ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл 97.7 хүртэлх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж буюу онхолдох, мөргөлдөх осол аваар гарчээ.