ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал ирэх даваа гарагт болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-16

Өчигдөр буюу наймдугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн засаг дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонссон.

Улмаар орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр гаргах  нь зүйтэй гэж үзэн Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийхээр товлолоо.