ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НӨАТ-ын 60 сая төгрөгийн азтанг шалгаруулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-17

НӨАТ-ын урамшууллын 2019 оны наймдугаар сарын сугалааны тохирол маргааш буюу ням гарагт явагдана. Тохирлыг Боловсрол телевизээр шууд дамжуулах бөгөөд энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байх аж.

Иймээс иргэн, аж ахуй нэгж нь долдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа наймдугаар сарын 17-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой аж.