ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дипломатуудын хэргийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-18

2018 оны арванхоёрдугаар сард Будапештаас Берлин рүү дипломат дугаартай автомашинаар их хэмжээний эм тээвэрлэж яваад баригдсан Монгол улсын хоёр иргэний тухай мэдээлэл өчигдөр Германы хэвлэлд нийтлэгдсэн байна. Т.Мөнхбат нь ОХУ-ын Улаан Үүд хот дахь Монгол улсын ерөнхий консулын газрын худалдааны атташе гэнэ. Харин машиныг жолоодож явсан Э.Оргил нь дипломат албанд ажилладаггүй, бөө хүн болохыг мэдээлжээ.Тэд Будапештаас таньдаг хүнийхээ илгээмжийг Берлинд хүргэхээр авч явсан, дотор нь юу байгааг мэдээгүй гэж мэдүүлсэн байна.

Мөн өнгөрсөн тавдугаар сард Монгол улсын хоёр дипломат ажилтан 70 кг героин тээвэрлэж яваад баригдаж байжээ.

"Дээрх хоёр хэргийн хооронд ямар нэг хэлхээ холбоо илрээгүй" гэж хэргийг мөрдөн шалгаж байгаа прокурор мэдэгджээ. Героин тээвэрлэж явсан Истанбулын консулын хоёр ажилтны хэргийг шалгаж дууссан бөгөөд шүүх хурлын тов тодорхой болоогүй байгаа гэнэ.Тэднийг шүүх хурал одоо явагдаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр ирэх долоо хоногт гарах ажээ.