ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Боловсролын салбарт шалгалт хийж эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-18

2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын 485 байгууллагад мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар барилга байгууламжийн засвар үйлчилгээ, тохижилт, хэрэглээний усны чанар, сургалтад хэрэглэх бүтээгдэхүүний чанар, хангамж, анги дүүргэлт, хүүхдийн аюулгүй байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцөл боломж зэрэг асуудалд хяналт тавих аж. Түүнчлэн хүүхэд, оюутнуудын идэх хоол хүнсний чанарыг шалгах нь чухал хэмээн мэргэжилтнүүд мэдээллээ.