ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Батсүх захирлыг ажлаас нь чөлөөлнө

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-18

ХААИС-ийн харьяа МААЭШХ-ийн нэр дээр байдаг 33 03 УБВ дугаартай автомашиныг амин хувьдаа ашигласан асуудалд тус хүрээлэнгийн захирал Т.Батсүх холбогдоод байсан юм. Тодруулбал, түүний хүү Б.Батсайхан найзуудтайгаа тус машинаар Өвөрхангайд зугаалж явсан талаар хэвлэл мэдээллээр цацсан. Харин Т.Батсүх захирал "Миний хүү биш манай ажилчид унаж явсан" гэсэн тайлбарыг өгөөд байсан юм. Энэ асуудлаар ХААИС-ийн Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргаж, Т.Батсүх захирлын цалингийн хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан талаар салбарын сайд нь мэдэгдэж байв. Тэгвэл Т.Батсүх захирлыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.