ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Хурц нарыг шүүх хурал өнөөдөр шийдвэрээ гаргана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-19

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч дарга асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт буюу наймдугаар сарын 12-нд эхэлсэн шүүх хурал нууцын зэрэглэлтэй үргэлжилж байгаа бөгөөд шүүгдэгч, хохирогч, гэрч, өмгөөлөгч гэсэн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болж буй.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүх өнөөдөр шийдвэрээ гаргаж Б.Хурц нарын хүмүүсийг яллах, цагаатгах, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийднэ. Тэднийг Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгаж, гүйцэтгэх ажиллагааны хуулийг зөрчсөн хэмээн үзэж байна.