ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Хурц нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-19

 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч дарга асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөнгөж сая гаргалаа. Шүүх хурлын үйл явцыг Dardas.mn сайтын сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжилсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт буюу наймдугаар сарын 12-нд эхэлсэн шүүх хурал нууцын зэрэглэлтэй явагдсан бөгөөд шүүгдэгч, хохирогч, гэрч, өмгөөлөгч гэсэн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болов. Өнөөдөр буюу шүүх хурлын зургаа дахь өдөр Б.Содномдаржаагийн хоёр өмгөөлөгчийн нэг нь ирээгүй юм. Гэвч нэг өмгөөлөгч нь байгаа учраас шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэн шүүх хурлыг үргэлжлүүлсэн билээ. Шүүхийн гадна талбайд МАНАН бүлэглэлийн эсрэг нэгдсэн иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд болон С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн шийдвэрлэлтийн явцыг нягтлах үүрэг бүхий Түр хорооны гишүүд болох Ж.Батзандан тэргүүтэй хүмүүс шүүх хурлыг зургаан өдрийн турш  гаднаас нь ажигласан юм. Шүүхийн шийдвэр гарахын өмнөхөн иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд мэдээлэл хийж Б.Хурц нарт зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой. Шүүх шударга шийдвэр гаргана гэж найдаж байна гэдгээ илэрхийлэв. Тэгвэл шүүгдэгчдийн өмгөөлөгч  н.Батбаяр “Шүүгдэгчид шүүхийн шийдвэр гараагүй байхад гэмт хэрэг үйлдчихсэн хүмүүс биш. Тиймээс шүүгдэгчдийг ч гэсэн шүүх хамгаалах ёстой” гэж байв.