ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Мэргэн: Гэмт хэрэг гэж үзэх хангалттай баримт цуглаагүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-19

 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч дарга асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөнгөж сая гаргалаа.  Шүүхийн шийдвэрийг танилцуулсны дараа шүүгдэгчдийн өмгөөлөгч Б.Мэргэн шүүхийн шийдвэрийн талаар хэлэхдээ   “Нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа асуудал байгаа. Мөн шалгах ёстой зүйлийг шалгаагүй  асуудал ч байна. Нэг ёсондоо үүнийг гэмт хэрэг гэж үзэх хангалттай баримт цуглаагүй байна гэж үзлээ. Ер нь тэгээд зодсон хүн нь зүв зүгээр байгаад гэрч болоод байна шүү дээ. Хар ухаанаар бодоод үз” гэв. Шүүх хурал зургаан өдрийн турш хуралдаж хэргийг ийнхүү прокурорт шилжүүлэхээр болов.  Шүүх хурал нууцын зэрэглэлтэй учраас өмгөөлөгчид нарийн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.