“Face of Mongolia 2020” тэмцээнд 13 настай охин шалгарлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-20

“Face of Mongolia 2020” тэмцээн Монгол Улсад 13 дахь жилдээ боллоо.  Энэ удаагийн  тэмцээнд нийт 60 гаруй хүн оролцсон аж.

Нэг сарын турш үргэлжилсэн тэмцээний эцсийн шалгаруулалтад 20 эмэгтэй, 10 эрэгтэй модель шалгарсан юм. Улмаар тэмцээний тэргүүн титмийг 13 настай А.Индра хүртжээ. Тэрбээр 2006 оны дөрөвдүгээр сарын 9-нд төрсөн, 178 см өндөр, 55 кг жинтэй бөгөөд оролцогчдоосоо хамгийн залуу нь аж.

Азийн 25 улсад зохиогддог энэхүү тэмцээний ерөнхий шүүгчээр "Азийн хатан хаан" шагналт, “Оюуны Гэрэлтэх сан”-гийн тэргүүн Г.Оюунгэрэл, тус тэмцээний 2012 оны ялагч, модель  Д.Баяртогтох  нар ажиллажээ.  

“Face of Mongolia” тэмцээнд өмнө нь модель Ж.Энэрэл, Ю.Балжидмаа, Т.Оюун-Эрдэнэ, Н.Цацрал нар түрүүлж байв. Тус тэмцээнд 16-аас дээш насны хүн оролцох ёстой гэж заасан байдаг бөгөөд А. Индра охин зохион байгуулагчдад хандан оролцхоор болжээ.