ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийтийн тээврийн автобусны тоог нэмжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-20

Хичээлийн шинэ жил эхэлж иргэд, зорчигчдын зорчих  эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй чиглэлүүд буюу Хайлааст, Баянхошуу, ТЭЦ3, Сэлх, Тахилт, Баруун салаа, Зүүн салаа, 3,4 дүгээр хороолол чиглэлийн автобусны тоог нэмж байгаа аж.

Түүнээс гадна,  Зайсан, Алтай хотхон, Дэнжийн 1000, Өвөр согоот, Нисэх, 7 буудал, Зунжин, Шархад, 5 шар, Офицеруудын ордон, Зүүн 4 зам, Улаанхуаран, Мах импексийн суурьшлын цэгүүдэд үйлчлэх автобусны тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн аж. Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн дээрх чиглэлийн автобусны тоо нэмэгдэж байгаа юм.