ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сурах бичгийг хүүхдийн тоогоор тараана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-20

Өнгөрсөн хичээлийн жилд сурах бичиг хэвлэлтийн хөрөнгө оруулалт байхгүй гэдэг шалтгаанаар сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй байсан. Харин энэ талаар БСШУСЯ-ны Сайд Ё.Баатарбилэг “Азийн Хөгжлийн Банктай энэ оны дөрөвдүгээр сараас хэлэлцсээр сая наймдугаар сард эцэслэн шийдвэрлэж тус байгууллагын хөрөнгө оруулалтаар сурах бичгийг хэвлүүлж байна.  Ирэх есдүгээр сарын эхээр хэвлэлтээс гаргангуут нийслэл болон орон нутгийн сургуулиудад хүргэнэ. Харин Монгол ёс хүмүүжлийн сурах бичигт төсөв байхгүй ч өөр бусад санхүүжилтээр хэвлүүлэхээр ажиллаж байна. 

Эхний хэвлэлтийн номнууд нь есдүгээр сардаа багтаад бүх сургуульдаа хүргэгдээд оччихно.  Өмнө нь багш нар дундаа нэг номтой гэх мэт асуудлууд байсан бол энэ жил багшийн номыг хангалттай хэвлэж өгнө” гэсэн юм. 

2019 оны нэгдүгээр улиралд сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 98 дугаар тогтоол гарсан аж. Тогтоолтой холбоотойгоор БСШУС-ын сайдын Дунд, ахлах ангийн сурах бичгийг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам гаргажээ. Харин бага ангийнхны сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд үнэ төлбөргүй сурах бичиг ашиглах зардлыг хариуцдаг. Энэ үйлчилгээ хэвээрээ байх аж.

Журамд  зах зээл дээр сурах бичиг худалдаалахгүй байх шийдвэр гаргасан  байна. Сургуулиудад хүүхдийн тоогоор ном хүргүүлэх бөгөөд сурагчид төлбөрөө төлж, сурах бичгээ ашиглаад буцаагаад номын сандаа тушаах аж.