ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг хүлээж авахгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-20

 

Өчигдөр УИХ дахь АН зөвлөл хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой санал боловсруулан ажлын хэсэгт хүргүүлсэн билээ. Тэгвэл энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр, “Өчигдөр АН-аас 25 санал албан ёсоор ирүүлсэн. Тус саналаас 17 саналыг хүлээн авах боломжтой гэж үзсэн. Найман санал нь УИХ-ын 62 гишүүний болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан  хуулийн төсөлд тусгагдаагүй  байсан тул хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. АН-аас зөвшилцөх чиглэлээр хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлээч гэдэг хүсэлт тавьсан. Энэ дагуу АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж байгаа. АН-ын саналаас хүлээж авахад хүндрэлтэй асуудлууд байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох тухай, олон улсын шүүх байгуулах тухай асуудал гэх мэт. Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудалд АН “холимог байх” гэдэг санал ирүүлсэн. Үүнийг бид зөвшилцөж байна” гэсэн юм.