ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Булган аймгийн хамгийн өндөр цэгийг дахин тодорхойлжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-21

Зэд Хантай Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Булган аймгийн Музейн захиргаатай хамтран судалгаа хийжээ. Улмаар хариуцсан бүс нутаг дахь түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хайгуул, бүртгэл судалгаа хийх зорилгоор Хутаг-Өндөр сумын Баянгол, Бүгсий, Уураг, Сэлэнгэ сумын Цүүц, Харцайн чиглэлд судалгаа хийсэн аж.

Судалгааны дүнд зосон бичиг, хадны зураг, агуй, маанийн чулуу зэрэг бүртгэлтэй таван зүйлийг баримтжуулжээ. Тодруулбал, шинээр нэг агуй , хадны хөмөг нэг, зосон зураг хоёр, маанийн чулуу нэгийг тус тус илрүүлж бүртгэлжүүлсэн байна.

Мөн Булган аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 2171 метр өндөр уулын нэр нь Дархан цаазат газрын онгон бүс Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Давлан уул биш Сонгины горхины Хөндлөн асга уул гэдгийг тодорхойлжээ.