ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Мянганбаярын эзэмшлийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-21

 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нөхөн сэргээлт хийдэггүй уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан билээ. Тэр дундаа байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй, тодорхой хууль зөрчсөн гэж үзэн “Монгол газар” компани болон тус компанийн захирал Ц.Мянгабаярын эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Тодруулбал,  Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй "Монгол газар" компанийн эзэмшиж байсан нийт 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Эдгээр 13-аас зөвхөн дөрөв нь л байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан аж. Гэхдээ үйл ажиллагаа явуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр ийнхүү тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байна.

 ЦУЦЛАГДСАН 13 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗРУУД:

 

“Өлзийт тээл” гэх газрын – 2422 га

“Өлийн гол” гэх газрын – 373 га

Шийртийн салаа” гэх газрын – 173 га

“Өлийн голын адаг” гэх газрын – 539 га

“Бодонтын ам” гэх газрын – 739 га

“Гүүтийн ам” гэх газрын – 114 га

“Харгуйтын ам” гэх газрын – 323 га

“Өлзийт тээл 2” гэх газрын – 1652 га

“Улаан чулуут” гэх газрын – 144 га

“Ястын гол” гэх газрын – 366 га

“Ар чулуут 1” гэх газрын – 141 га

“Өлийн гол 1” гэх газрын – 1417 га

“Гүүтийн амны адаг” гэх газрын – 49 га газруудын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Дэрх компаниуд нь “Монгол газар” компанийн эзэн Ц.Мянганбаярын эзэмшлийн болон хамаарал бүхий компаниуд ажээ.