ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улирлын томуу шинэ вирусээр үүсгэгдэх магадлалтай

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-22

Улаанбаатар хотод дэлхийн 28 орны 140 эмч, судлаачид, эрдэмтэн докторууд хуралдаж байгаа юм.. Тэд онцлохдоо, энэ удаагийн улирлын томуу шинэ вирусээр үүсгэгдэх магадлалтай байгааг судлаачид хэллээ.

ДЭМБ-аас томуугийн ид үед биш халдвар эхлэхээс өмнө сургуулийн сурагчдын амралтанд зохицуулалт хийх нь оновчтой болохыг зөвлөж байна. Мөн хүн амынхаа талаас доошгүй хувийг вакцинд хамруулж томуугаас урьдчилан сэргийлэх, хүндрэлээс хамгаалах, вирусын давхар халдвараас сэргийлэхийн тулд эмнэлэгт хэвтэхээс аль болох зайлсхийх талаар эмч мэргэжилтнүүд зөвлөлөө. Тус зөвлөгөөнд гавъяат эмч, академич П.Нямдаваагаар ахлуулсан ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү нарын мэргэжлийн баг оролцож буй аж. Дашрамт мэдээллэхэд, есдүгээр сарын сүүлчээр цас орж хүйтрэхийг цаг уурчид анхааруулж байгаа юм. .