ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Армийн генерал О.Л.Салюков Монгол Улсад айлчилж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-08-22

ОХУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, Армийн генерал О.Л.Салюков энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Эрхэм генералыг өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын эхэнд хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаа амжилттай хөгжсөөр байгаад сэтгэл ханамжтай байгааг хоёр тал дурьдаад, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.