Д.Амартүвшин эхний ялалтаа авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-25

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн ДАШТ эхэлсэн билээ. Өнөөдөр манайхаас 3 бөх барилдаж байгаа. Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдаж буй Гавьяат тамирчин Д.Амартүвшин дөнгөж сая Монако улсын бөх Янн Сиккардиг торгуулиар ялж, шөвгийн 32-т үлдээд байна. Манай бөх дараагийн тойрогт Солоносын бөх Чой Ин Хуктай барилдана. 

Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй Г.Наранцэцэг эхний тойрогтоо Словены бөх Маруса Стангарыг ялсан. Хоёрдугаар тойрогт Косовагийн бөх Дистриа Красничтай барилдана.