ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэгдүгээр ангийн хүүхдүүдээс хураамж авахгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-25

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орох сурагчдыг бүртгэл энэ сарын 30-ныг дуустал үргэлжлэх юм.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт
  • Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
  • Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.

Энэ хичээлийн жилд 38,232 сурагч нэгдүгээр ангид элсэн орох аж.