М.Уранцэцэг дэлхийн иж бүрдэл медальтай боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-25

Дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг 33 дахь удаагийн дэлхийн аваргад медалийн тавцанд зогсохоор боллоо. Манай бөх хүрэл медалийн төлөө Францын бөх Милайни Клменеттэй барилдаж, өчих мэхээр цэвэр яллаа.

Барилдаан эхлээд удаагүй байхад манай бөх хэвтээгээс даралт мэх рүү шилжиж, эцэст нь гарт нь өчиж, цэвэр ялсан юм. Ийнхүү М.Уранцэцэг дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтай боллоо.