Л.Сосорбарам шөвгийн 32-т шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-26

Токиогийн ДАШТ-ий эмэгтэй 52 кг-ын хэсгийн барилдаанууд болж байна. Дөнгөж сая Л.Сосорбарам эхний барилдаанаа хийлээ. Манай бөх В хэсэгт багтаж, эхний тойрогт Словены Анжа Станжертай барилдаж, цагийн төгсгөлд базари үнэлгээ авснаар ялсан юм.

Ингэснээр манай бөх шөвгийн 32-т шалгарч үлдлээ. Хоёрдугаар тойрогт Л.Сосорбарам Италийн алдарт бөх, Олимпийн мөнгөн медальт  Жуффрида Одеттитай барилдана.