Ё.Басхүү дэлхийн аварга Ан Баулыг яллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-26

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн ДАШТ болж байгаа. Одоо эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн хэсгийн барилдаанууд болж байна. Дөнгөж сая ОУХМ Ё.Басхүү хоёрдугаар тойргийн барилдаанаа хийж, Солонгосын алдарт бөх Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Ан Баулыг торгуулиар хожлоо.

Манай бөх эхнээсээ идэвхтэй барилдаж, нэмэлт цагт гурван торгуулиар хөөлгөснөөр хүчтэй өрсөлдөгчөө ялж, шөвгийн 32-т шалгарлаа. Гуравдугаар тойрогт манай бөх Гүржийн Баграти Нинашвилитэй барилдана.