Л.Сосорбарам тэмцээнээ өндөрлүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-26

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн манай хоёр тамирчин хоёулаа ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Дөнгөж сая Л.Сосорбарам Италийн бөх, олимпын мөнгөн медальт Жуфферида Одеттетай барилдаж, цэвэр ялагдлаа. 

Л.Сосорбарам энэ жил 19 настай. Дэлхийн аваргад яах аргагүй туршлага дутаж, ялагдлаа. Гэвч 52 кг-ын ирээдүй өнгөтэй байгааг манай хоёр залуу мастер харуулав.