Ё.Басхүү шөвгийн наймд шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-26

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдаж байгаа Ё.Басхүү Израилийн шилдэг бөх Тал Фликертэй шөвгийн наймд  шалгарах хариуцлагтай барилдааныг хийж, цэвэр яллаа.

Хав барьцнаас харцагдаж дайрч тонгороод цэвэр ялсан юм. Өмнөх барилдаанд Гүржийн Баграти Ниниашвилиг нэмэлт цагт торгуулиар ялсан Ё.Басхүү өнөөдөр дэлхийн шилдэг жүдочдыг нурааж, наймд үлдлээ. Хэсгийн аваргын төлөө тэрбээр Японы алдарт бөх Абе Хифүмитэй барилдана.