Ё.Басхүү торгуулийн тойрогт барилдахаар боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-26

Эрэгтэйчүүдийн 66 кг-д дэлхийн аварга Ан Баулаас эхлээд шилдгүүдийг нураасан Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө Японы алдарт бөх Абе Хифүмитэй барилдаж, базари үнэлгээгээр ялагдлаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Абе Хифүми цагийн төгсгөлд манай бөхийг хутгаж базари үнэлгээ авснаар хагас шигшээд шалгарч үлдэв.

Харин манай тамирчин торгуулийн тойрогт барилдахаар боллоо. Торгуулийн тойрогт тэрбээр Египетийн бөх Мохамед Абделмавгоудтай барилдана.  Медалийн төлөөх барилдаан орой 18:00 цагаас эхэлнэ.