Ё.Басхүү хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

O.Admin
2019-08-26

Жүдо бөхийн ДАШТ Японы нийслэл Токио хотноо болж байгаа билээ. Одоо эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-ын шигшээ барилдаанууд болж байна. Дөнгөж сая 66 кг-д зодоглосон Ё.Басхүү торгуулийн тойрогт Египетийн бөх Мохамед Абделмавгоудтай барилдаж, гурван торгуулиар цэвэр ялж, хүрлийн төлөө барилдахаар боллоо.

Манай бөх хүрэл медалийн төлөө Солонгосын Ким Лим Ван болон Молдавын Денис Виеру нарын ялагдсантай нь барилдана.