ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

100 айлын замын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-27

100 айл орчмын замыг өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 32-ын тойргоос Хангай хотхоны уулзвар, Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх замыг гурван хэсэг болгон хаасан.

Өнөөдөр 11.00 цагаас  тус замын хөдөлгөөнийг нээхээр болжээ. 100 айлын 1.6 км авто замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр, хоёр талаараа явган болон дугуйн замтай, ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой цогц бүтээн байгуулалт юм байна.

Энэхүү бүтээн байгуулалтад нийт 3.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Харьцангуй өндөр өртөгтэй байгаагийн шалтгаан нь зөвхөн замын ажил бус тунелийн системд оруулах, дэд бүтцийн ажлууд ихтэй хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байв.