ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Есдүгээр сарын 2-ноос төр, захиргааны байгууллагуудын ажил 09:00 цагт эхэлнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-27

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил  есдүгээр сарын 2-ны даваа гарагаас эхлэн  9.00 цагт цуглаж, 18.00 цагт тарах ажээ. Тодруулбал, Байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цагт болгож урагшлуулдаг. 

Харин  бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09.00 болгох асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар тогтоосон байдаг. Тус тогтоомжийн хүрээнд өнгөрсөн зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил өглөө 08.00 цагт эхэлж, орой 17.00 цагт тарж байгаа юм. Харин ирэх даваа гарагаас энэ цаг өөрчлөгдөх нь.