Б.Ганхайч торгуулийн тойрогт барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-28

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн ДАШТ болж байгаа билээ.  Өнөөдөр манайхаас гурван бөх гарч барилдсан ч Б.Ганхайч л шигшээ наймд шалгарсан. Манай бөх хэсгийн аваргын төлөө Словены алдарт бөх, олимп, дэлхийн аварга Тина Трсенжактай барилдаж, даралтаар цэвэр ялагдлаа.

Ингэснээр торгуулийн тойрогт барилдахаар болж байна. Манай бөх торгуулийн тойрогт Недерландын Сане Вермиртэй барилдана.