Алексис Санчес “Интер” рүү явна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-28

Английн “Манчестер Юнайтед” клубын хагас хамгаалагч Алексис Санчес удахгүй Италийн “Интер” баг руу удахгүй явах гэж байгаа талаар “Sky Sport” мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр “Интер” клуб “Манчестер Юнайтед”-тай бүхий л нарийн ширийн зүйлийг тохиролцсон аж.

Тиймээс Санчес ойрын үед “Интер”-тэй гэрээ байгуулах юм байна. Италийн баг түүнийг ирэх жилийн зургадугаар сар хүртэл зээлэх бөгөөд цаашлаад худалдаж авах талаар талууд ярилцах ажээ. Санчес маргааш Милан хотод очиж, эмчийн үзлэгээр орох юм байна.