ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тэрбишдагва: Техникийн саатал гарсан гэж цахим хариуцсан ажилчдыг зодсон байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-29

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Үндсэн хууль хэлэлцэх тусгай дэг баталсан. Гар өргөж санал хураавал түдгэлзэж байгаа гишүүдийг эсрэг өгсөнд тооцох юм. Тэгэхээр би цахим тоолуураар явуулах нь зөв. Яаг гэж Үндсэн хуулийн санал хураалтад гурван удаа санал өгч болно гэж тусгасан юм. Тооллогын комисс гаргаад, хүн нэг бүрийг тоолно гээд завхарсан юм болно. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Гишүүдийг хариуцлагатай байлгах том амжилтын нэг нь цахим тоолуур. Хурлын ирц, сахилга хариуцлага үүний ачаар сайжирч байгаа. Энэ амжилтыг хойш нь ухраамааргүй байна. Цахим хариуцсан хүмүүсээ зодож гэмтээсэн байна. Өчигдөр өглөө цахим ажиллагүйгээс болоод одоо цахимаа болиод гар өргүүлье гэдэг нь байж болохгүй. Дэвшлээсээ ухарч болохгүй. Үндсэн хууль хэлэлцэж байхад цахим тоног төхөөрөмж ажиллахгүй байна гээд гар өргөж хийнэ гэдэг ичгэвтэр асуудал.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 10 секунд багадаад байна. Үүнийг нэмэх боломж бий юу. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Гараар санал хураах саналыг татаж аваач гэж хүсье. Цахимаар явуулсан дээр. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Санал авах хугацааг нэмэх боломжтой. Гэхдээ программыг өөрчлөх хэрэгтэй учраас цаг орно гэж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хурууны хээгээр ирцээ бүрдүүлдэг байх саналыг санаачилсан хүмүүсийн нэг нь би. Анзааргагүй байж байгаад 10 секунтээ өнгөрөөчихдөг асуудал бий. Тэгээд техникийн саатал руу чихдэг.  Тиймээс саатал гарсан бол саналаа протоколд үлдээх Ц.Мөнх-Оргил гишүүний саналаар горимын санал хураая. Би саналаа татлаа. 

Ингээд гишүүд техникийн саатал гарсан бол тухайн гишүүн саналаа протоколд дэмдэглүүлэхээр болов.