ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэлх замыг маргааш нээнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-29

Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км авто зам, 57 у/м гүүрийн ажлыг хийж дуусч байгаа бөгөөд маргааш нээх ажээ.    Зорчих хэсгийн өргөн 14 м, 4 эгнээ хатуу хучилттай, 2 талдаа 2 м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам юм. 

2017 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Мотор Сервис” ХХК гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн аж.   Тус замын трассын дагуу 108 нэгж талбар нөлөөлөлд өртсөн юм байна.  Үүнээс зөвшөөрөлтэй 98, зөвшөөрөлгүй 10 нэгж талбар орсныг бүрэн чөлөөлж,  авто зам ашиглалтад ороход бэлэн болоод байна. 

Энэхүү гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсгийн 1.4 км авто зам, 57 у/м гүүр ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсэж , хотын төвийг тойрсон гол гудамж зам болох бөгөөд улмаар тухайн бүсийн авто замын түгжрэлийг 30 хувь бууруулж, хөдөлгөөнийг жигд хуваарилаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах ачаа тээврийн үндсэн урсгалыг өнгөрүүлэх чухал ач холбогдолтой юм байна.