ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулган: Түр хороо гэрч дуудах, мэдүүлэг авах эрхтэй байх ёстой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-30

Чуулганы хуралдаан үргэлжилж байна Хуралдаанаар Түр хороо байгуулахтай холбоотой “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар их хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах Түр хороо байгуулах санал тавьбал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэсэн заалтыг оруулах эсэхийг хэлэлцэж гишүүдийн олонх нь дэмжив. 

Ц.Даваасүрэн: Түр хороо төрийн өндөр албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэл авах эрхтэй байх хэрэгтэй. Албан тушаалтнууд өвдөхөөрөө л шоронгоо гарчихдаг. Ардын хүүхэд үхэхгүй л бол гарахгүй байна гэж байна. Үнэн шүү дээ.  

Х.Болорчулуун: Хянан шалгах Түр хороо гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллагад хяналт тавих юм. Тиймээс хянан шалгах Түр хороог зайлшгүй дэмжих ёстой. 

С.Бямбацогт: Хэт их шүүх эрх мэдэл рүү халдсан гээд баримт авах, гэрч дуудаж тайлбар авах эрхтэй байхыг хассан. 

Ц.Нямдорж: Түр хороо байгуулах хорооны эрхийг Үндсэн хуульд хасч байна гэдэг нь үнэн. Нүүдэлчний хэв маягаас суурин амьдралд бид маш эрчимтэй шилжиж байгаа. Ийм үед бид хэдэн зуун жил суурин амьдралд байгаа орнуудын замаар асуудалд хандсанаас алдаа гараад байгаа. Дураараа авирлаж байгаа асуудлыг болохоо байх үед УИХ-д хэлэлцдэг асуудлыг байлгах хэрэгтэй. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.