Монголын шигшээ Хятадыг 4:3-аар буулгаж авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-01

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн ДАШТ болж байгаа. Өнөөдөр багийн барилдаан болсноор тэмцээн өндөрлөнө. Дөнгөж сая Монголын баг Хятадын шигшээтэй тулж, 4:3-аар буулгаж авлаа.

Манайхаас Б.Ганхайч 70 кг-ын, М.Уранцэцэг аварга 57-гийн бөхтэй барилдсан.  Хоёулаа ялагдсан. Тэгвэл О.Мөнхцэцэг +78-ын бөхийг ялж, Ө.Дүүрэнбаяр нэг жингийнхээ бөхөд ялагдсан юм. Харин Ш.Алтанбагана, Ц.Цогтбаатар хоёр нэмэлт цагт өрсөлдөгчөө ялж, 3:3-аар тэнцсэн. Улмаар нэмэлт жин сугалахад 70 кг-ынхан тулахаар болж, Б.Ганхайч өрсөлдөгчөө базари үнэлгээгээр ялж, шөвгийн наймд шалгарлаа. Манай дараагийн өрсөлдөгч Оросын шигшээ баг.