ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

nikkei.com: Хакүхо карьерынхаа төлөө иргэншлээ өөрчиллөө

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-09-05

“Монгол гаралтай мэргэж­лийн сүмогийн их аварга Хакүхо мягмар гарагт албан ёсоор Япон улсын иргэн боллоо” хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. Энэ нь 34 настай аваргын хувьд зодог тайлсныхаа дараа ч, сүмогийн спортын төлөө идэвхтэй ажиллахын тулд зайлшгүй хийх ёстой алхмын нэг байсан юм. 

Хакүхо сүмогийн дэвжээнд 42 удаа түрүүлэн рекорд тогтоож, мэргэжлийн сүмо­гийн аугаа бөхчүүдийн нэг болсон. Тэрбээр иргэншлээ солиулсан гадаад гаралтай гурав дахь аварга болж байна. 

Хакүхогийн хувьд  хилийн чанадаас Японы сүмогийн дэвжээнд гарч ирсэн олон бөхчүүдийн нэг. Гэвч,  Японы сүмо бөхийн холбоо зодог тайлсан сүмоч залуу бөхчүүдэд багшлахын тулд заавал Японы иргэншил авахыг шаарддаг.  Япон давхар иргэншлийг хүлээн зөв­шөөрдөггүй учраас иргэншил авахыг хүссэн сүмоч заавал төрөлх улсын­хаа иргэншлээс гарах шаардлагатай байдаг юм. Хакүхо анхны Монгол гаралтай их аварга биш. Өмнө нь Асашёорюү сүмогийн 68 дахь их аварга болж байсан юм. Ямартай ч, Хакүхо цаашид Монголоос гаралтай хамгийн чансаа өндөртэй сүмоч болох боломж нээгдэж байна.