ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эцэг эхийн анхааралгүйгээс үүдэн хоёр хүүхэд нас баржээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-05

Эцэг эхийн хараа хяналтгүй байдлын улмаас үүдэн хоёр хүүхэд нас баржээ. Тодруулбал, наймдугаар сарын 31-ний өдөр 19:00 цагийн орчим Багануур дүүргийн дөрөвдүгээр хороонд есөн настай Б гэх хүүхдийг хараа хяналтгүй орхисноос тэргэнцрийн даруулга бүсэнд орооцолдон, хоолой нь боогдож нас барсан байна.

Мөн энэ өдөр Булган аймагт есөн настай хүү унаж явсан мориндоо чирэгдэж, аймгийн нэгдэн эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирсэн ч өвчнөө даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.